|

Бээжин хот хөл хорионы дэглэмээ чангатгалаа

Бээжин хот лхагва гарагт (2022.05.04) хөл хорионы дэглэмээ чангатган, сунгах шийдвэр гаргасан байна. Тус хотод коронавирусийн дэгдэлт намдахгүй байгаа тул хөл хорионы дэглэмийг сунгах болжээ. Мөн дэглэмийг сунгасантай зэрэгцэн 60 гаруй метроны буудал, 158 автобусны маршрутын үйл ажиллагааг түр зогсоосон аж.

Хөл хорионы улмаас Бээжинд сургууль, ресторан, фитнесс гэх мэт газрууд түр хаалгаа барьсан байгаа. Мөн халдварын улмаас Жөнжоу хот өнгөрсөн мягмар гарагаас эхлэн хөл хорионы дэглэм тогтоож боловсролын байгууллагууд цахим сургалтад шилжжээ. Дэлхийн бусад улсууд коронавирустэй дасан зохицож амьдрах бодлого баримталж байхад БНХАУ нэг ч халдваргүй байх бодлогыг хэрэгжүүлэхээр оролдож байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *