Оскарын шагналд нэр дэвшигчдийн нэр даваа гарагт задарна

Кино урлагийн хамгийн том шагнал гардуулах ёслол Оскарын наадмын 93 дахь удаагийн үйл ажиллагаа энэ оны 4 дүгээр сарын 25-нд болох билээ. 

Үйл ажиллагаа энэ жил цар тахлаас улбаалан цахим сувгуудаар шууд дамжуулагдан үзэгчдэд хүрэх аж. Энэ жилийн хувьд Оскарын Наадам 23 номинацитай бөгөөд үүнд:

  • Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчи
  • Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин
  • Шилдэг хувцас дизайн
  • Шилдэг хөгжмийн найруулга
  • Шилдэг богино хэмжээний анимэйшин
  • Шилдэг богино хэмжээний кино
  • Шилдэг дууны найруулга
  • Шилдэг сэдэвлэсэн зохиол
  • Шилдэг эх зохиол
  •  Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
  •  Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин
  •  Шилдэг бүрэн хэмжээний анимэйшин
  •  Шилдэг зураг авалт
  •  Шилдэг найруулагч
  •  Шилдэг баримтат кино
  •  Шиллдэг богино хэмжээний баримтат кино
  •  Шилдэг эвлүүлэг
  •  Шилдэг гадаад хэл дээрх кино
  •  Шилдэг нүүр хувиргалт, үс засалт
  • Шилдэг хөгжмийн зохиол
  •   Шилдэг бүрэн хэмжээний кино
  • Шилдэг продакшин дизайн
  • Шилдэг эффект гэсэн дараалалтай байна.

Харин уг шалгаруулалтуудад нэр дэвших уран бүтээлчид болон уран бүтээлийг ирэх даваа гарагт буюу 3 дугаар сарын 15-ны өдөр дуучин Ник Жоунс болон түүний эхнэр жүжигчин Прианка Чөүпра Жоунс нар зарлах гэж байгаа аж.(Ник Жоунс болон Прианка Чопра Жоунс)

Эх сурвалж: www.deadline.com

П.Ундрах

Similar Posts

5 1 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments