Болздог залуудаа гар хүрч байсан олны танил эмэгтэйчүүд

Одоо болж буй Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурал олны анхаарлыг татаж байгаа билээ. Шүүх хурлын явцыг үзэж байгаа олон хүн энэхүү явдал эрэгтэй хүмүүс ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болдог гэдгийг харуулж байна хэмээн үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Уг явдалтай ижлээр хэд хэдэн олны танил эмэгтэй болздог залуудаа гар хүрч, хүчирхийллийн хэрэгт холбогдож байжээ.

Эмма Робертс

Open photo

 

Алдарт Жулиа Робертсын ач дүү, жүжигчин Эмма Робертс 2013 онд хүчирхийллийн хэрэгт холбогдсон аж. Тэрбээр жүжигчин Эван Питерстэй болздог байхдаа түүнд гар хүрсэн байна. Цагдаа нар Эваны хамраас цус гарч, арьсан дээр нь хазсан ором гарсан байжээ. Гэвч Эван Эмматай учраа олохыг хүссэн тул шүүхэд хандаагүй юм.

Келли Бенсимон

Open photo

 

The Real Housewives of New York City” цувралын жүжигчин Келли Бенсимон 2009 онд найз залуу Ник Стефановд гар хүрсэн хэргээр баривчлагдсан байна. Келли Никийн нүүр рүү цохисон тул түүний нүд хөхөрч, хацар нь сэтэржээ. Шүүгч нар Келлийг зүй бус авир гаргасан болон гуравдугаар зэргийн халдлага үйлдсэн хэрэгт буруутгасан ч Ник хэд хэдэн удаа шүүх хуралд ирээгүй учир ял оноогоогүй аж.

Келли Брук

Open photo

 

Келли Брук хэд хэдэн залууд гар хүрч байсан юм. Тэрбээр “This Morning” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Жейсон Стэтхэм болон Дэнни Циприани нартай үерхэж байхдаа цохьсон талаар ярьжээ. Келли ярилцлагадаа “Өөрийгөө өмөөрч хэлэхэд, Стэтхэм миний цохилтыг мэдрээгүй юм шиг харагдсан” гэсэн байна.

Эх сурвалж: Fame10

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *