Монголын тулаанч Д.Батгэрэлийн ээлжит өрсөлдөгч “Ноён төгс“
Мэргэжлийн холимог тулааны “UFC” холбоонд хүч үзэж буй Монголын тулаанч Д.Батгэрэл Тайланд улсад очиж нэг сар бэлтгэл хийх юм. Тэрбээр Сингапурт ирэх сарын 12-нд болох “UFC 275” тэмцээнд БНСУ-ын “Ноён төгс” хочит Кан Кён Хотой тулалдана.
“Ноён төгс” нь Бусан хотын уугуул 34 настай, Жиү Жицү, таеквондогоор хичээллэдэг аж. Тэрээр холимог тулаанд 17 удаа ялж, есөн удаа ялагдсан. “UFC”, “Road FC”, “Deep”, “World victory road”, “Spirit MC” холбоонд тулалдсан туршлагатай нэгэн юм.
А.ЭНХЖИН