ХЗҮХ-ийн нарийн бичгийн дарга С.Сүхбаатар ажлын байрандаа ажилтнаа зодож танхайрчээ
Өчигдөр буюу энэ сарын 04-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар ажлын байран дээрээ ажилтнаа зодож танхайрчээ.
Тодруулбал, нэгэн эмэгтэй тус байгууллагын ажилтан Н-ээс ХЗҮХ-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга С.Сүхбаатарыг өрөөндөө байгаа эсэхийг лавлахад “байхгүй” гэж хэлсэн шалтгаанаар маргаан үүсжээ. Тухайн эмэгтэй С.Сүхбаатарын эхнэр байсан бөгөөд ажилтан нь эхнэрийг нь танилгүй өрөөндөө байхгүй гэж хариулсанд бухимдсан С.Сүхбаатар ажилтнаа өрөөндөө дуудаж зодож танхайрчээ. Цагдаагаас ирж шалгалт хийхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна.
Одоогоор хохирогчийн биеийн байдал тархи толгойн гэмтэлтэй, их хэмжээний хөхрөлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагад хандсан ба хяналт шалгалт хийж байгаа юм байна.