Хулгайлсан гар утаснуудыг хямд үнээр борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Нийслэлийн цагдаагийн газрын алба хаагчид хулгайлах замаар олдсон гар утаснуудыг хямд үнээр худалдан авч зарж борлуулах гэж байсан үйлдлийг таслан зогсоожээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдааны төвийн ченж Г, А, Н нар халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй этгээдүүдээс удаа дараагийн үйлдлээр хулгайлсан гар утаснуудыг худалдан авч хямд үнээр борлуулах гэж байсныг илрүүлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 38 нэр төрлийн гар утсыг хураан авчээ. Үүнээс дөрвөн хохирогчийг олж тогтоосон бөгөөд 34 гар утасны эзнийг олоогүй байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн цагдаагийн удирдах газар