УИХ-ын гишүүн Т.Доржханд намын нөхөдтэйгээ “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн уриатайгаар жагсаж байна

Сүхбаатарын талбайд УИХ-ын гишүүн Т.Доржханд намын нөхөдтэйгээ “Амьдралын чанараа дээшлүүлье”, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэсэн уриатайгаар жагсаж байна.

 

Тэрээр, “Бид тогтолцооны гажуудлаас болж сүүлийн 30 гаруй жил буруу амьдарлаа. Одоо өөрөөр амьдръя гэсэн агуулгаар жагсаж байна. Би энд өнөөдөр УИХ-ын гишүүн бус Монгол улсын иргэнийхээ журмаар тайван жагсаал зохион байгуулж байна. Мөн “УИХ өөрсдөө өөрчил, үгүй бол тар” гэж шаардаж байгаа. УИХ-ын төлөөлөл бидний шаардлагыг хүлээн авах ёстой. УИХ-ын дарга хурал удирдаж байна гэнэ. УИХ-ын дарга хоёр дэд даргатай. Тэд нараараа хурлаа удирдуулаад өөрсдөө гарч ирж болно. Ямар их хүнд суртал вэ. Төр засаг нь залуучуудаа хүндлэх хэрэгтэй. Тэдний уур хүрч цухалдаж байна. Тайван жагсаал учир тэднийг тайвшруулж байна. Шаардлагыг өнөөдөр өгнө” гэв.

 

Мөн тэрбээр “УИХ тогтолцоогоо 7 хоногийн дотор өөрчил. 7 хоногийн хугацаатай иргэдээс гарын үсэг цуглуулна. Хэрвээ тогтолцоогоо өөрчлөхгүй бол УИХ-ыг тараахаар ажиллах болно” гэлээ.

 

 

 

Ингээд түүний шаардлагыг хүлээн авахаар УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат гарч ирсэн юм. Гэсэн ч жагсаалд оролцогчид залуус УИХ-ын дарга Г.Занданшатарыг өөрийн биеэр гарч ирч залуусын шаардлагыг хүлээж авахыг шаардаж байв.

О.НАРАНХҮҮ

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *