|

Сурагчдаа гар хүрсэн Нийслэлийн 19-р сургуулийн багшид арга хэмжээ тооцно гэв

Нийслэлийн 19 дүгээр сургуулийн Иргэний боловсрол, ёс зүйн багш сурагч хүүд гар хүрсэн хэрэг гарчээ. Энэ тухай Нийслэлийн боловсролын газар:

“Нийслэлийн 19 дүгээр сургуулийн Иргэний боловсрол, ёс зүйн багш өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр сурагчид гар хүрч, зодсон хэрэг гарсан. Сургуулийн захиргааны зөвлөл хуралдаж багшид ямар арга хэмжээ авах тухай хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэв.

Ангийн багш нь бага ангийн хүүхдийг зодсон хэрэг Нийслэлийн 97 дугаар сургуульд гарсан бөгөөд сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж багшийг ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авсан байдаг.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *