Өнөөдрөөс Төв талбайд дэвссэн хиймэл зүлэг рүү иргэдийг НЭВТРЭХГҮЙ байхыг хүсжээ
Энэ долоо хоногийн нэгэн онцлох сэдэв нь Сүхбаатарын талбайд хиймэл зүлэг дэвссэн явдал байв. Хиймэл зүлэг байршуулаад цаг ч болоогүй байхад иргэдийн хөлд дарагдсан нь бидэнд амралт чөлөө цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж нэн хэрэгцээтэй байгааг бодитоор харуулсан юм. Угтаа энэ хиймэл зүлгийг иргэдийг амарч чөлөөт цагаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхэд бус энэ сарын 8-нд болох хотын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд зориулж байршуулсан аж.
Тэгвэл өнөөдрөөс зүлэг дэвссэн талбайд иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа аж. Тодруулбал, зүлэг угсралтын ажил явагдаж байгаа тул иргэдийг тус талбайд нэвтрэхгүй байхыг хүсжээ.
А.ЭНХЖИН