|

Өнөөдөр Н.Батсуурийн Даян аварга цолонд хүндэтгэл үзүүлэх бөхийн барилдаан болно

Увс аймгийн Ховд сумын харъяат Монгол улсын даян аварга Намсрайжавын Батсуурийн “Даян аварга” цолонд хүндэтгэл үзүүлэх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2022.05.06/ 12:00 цагаас Увс аймгийн “Бөхийн өргөө”-д зохион байгуулагдах аж. Барилдааныг Увс нуур дэвжээ пэйж хуудсаар шууд дамжуулахаар төлөвлөжээ.

Шагналын сан: 

  • Түрүү бөх-5,000,000
  • Үзүүр-3,000,000
  • Их шөвөг-1,000,000

Н.Батсуурийн хувьд 2006 онд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн барилдаанд түрүүлж аймгийн арслан, 2013 оны улсын наадамд зургаа давж, улсын харцага, 2014 онд улсын наадамд ес даван түрүүлж улсын арслан цол, 2018 онд улсын наадамд ес даван түрүүлж, улсын аварга цол тус тус хүртсэн байна.

Мөн 2019 оны улсын их баяр наадамд Э.Оюунболдоос сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, үзүүр түрүүнд шалгарсан Н.Батсуурьд даян аварга цолыг нөхөн олгосон билээ. Тэрбээр 2020 оны наадмаар үзүүрлэсэн ч түүнээс сэргээшийн төрлийн хориотой бодис илэрч, барилдах эрхээ хасуулж, чимгээ хураалгасан юм. Иймд түүний даян аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр болох гэж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments