Унадаг дугуйтай, цахилгаан скутертэй зорчигч автомашинд мөргүүлж, гэмтжээ
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй 1022 дуудлага иржээ. Ослын улмаас 33 хүн гэмтэж бэртсэний 15 нийслэлд, 18 орон нутагт байна.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл :
Нийслэлд :
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 19 осол бүртгэгдэж, 19 хүн гэмтсэн.
- Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
- Унадаг дугуйтай, цахилгаан скутертэй зорчигч мөргөсөн 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 7 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж, 5 хүн гэмтсэн.
- Үл хөдлөн зүйл мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн байна.
Мөн гудамж, замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 447 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 327 орон нутагт 120 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллав.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба