УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх талаараа өнөөдөр /2022.05.06/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Тогтоолын төсөл санаачилжээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа : “УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих гэж байгаа. Засгийн газар саналаа ирүүлэх ёстой байдаг. Гэвч Засгийн газар саналаа ирүүлэхгүй байгаа тул Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа. Холимог тогтолцоог бий болгох тогтолцоо нь УИХ-д байгаа. Би Үндсэн хуулийн өөрчлөлтийг цогцоор нь хийхийг дэмжиж байгаа. 2016 оны тавдугаар сард Үндсэн хуулийн цэц хэсэг улс төрчидтэй хуйвалдаж, тавдугаар дүгнэлт гэгчийг оруулж ирсэн байдаг. УИХ өөрөө энэ тогтоолыг батлахад би хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүсийн нэг. Энэ нь сонгуулийн дэвшилтэт системийг устгаж байна гэж байсан.
УИХ өөрсдөөс хамаарах зөв алхамыг хийж чадвал 2012 оны сонгуулийн холимог тогтолцоо эргээд хүчин төгөлдөр болох нөхцөл үүснэ. Ингэхийн тулд юуны өмнө Үндсэн хуулиндаа улс орны хөгжлийн бодлого , ард иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг бүрнээ илэрхийлсэн, ямар ч алдаа мадаггүй, нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна.
Засгийн газар, УИХ-ын удирдлагын зүгээс УИХ-ын гишүүний албан ёсоор гаргаж байгаа энэхүү шаардлагын хариуг яаралтай ирүүлэхгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд хандах эрхээ эдлэх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна.Улс төрийн бүх намууд олон удаа уулзалдаж, зөвшилцөлд хүрсэн. Сонгуулийг холимог системээр явуулахгүй бол нэг нам ноёрхох нь туйлын хор уршиг дагуулж байна” хэмээжээ.
Т.ТҮШИГ