Москва хөлгийг сөнөөхөд АНУ-ын өгсөн мэдээлэл тусалжээ
ОХУ-ын тэнгисийн флотын сүр хүч байсан Москва нэртэй байлдааны онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сард живсэн билээ. Тус хөлөг дээр гал гарч, үүнтэй зэрэгцэн далайн шуурга болсны улмаас живсэн хэмээн Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Харин Украины тал Москваг хоёр удаа пуужингаар харваж оносон гэсэн мэдээллийг өгсөн билээ.
Тэгвэл АНУ-ын хэвлэлийн хэд хэдэн агентлаг Москва хөлгийг сөнөөхөд Америкийн өгсөн мэдээлэл тусалсан гэж мэдээлжээ. Пентагоноос энэхүү явдал дээр албан ёсны мэдээлэл гаргаагүй ч тус агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби дайн эхэлснээс АНУ-ын талаас Украинд эх орноо хамгаалахад нь тустай, чухал мэдээлэл өгсөөр ирсэн гэж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC, CBS
Б.БУЯНДОРЖ