Жонни Депп хүчирхийллийн хэрэгт буруутгагдсаны улмаас 40 сая ам.доллар алджээ
Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хуралд нягтлан бодогч Майкл Спиндлер Деппийн сүүлийн гэрчээр дуудагдсан байна. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө Депп хүчирхийллийн хэрэгт буруутгагдан, томоохон компаниудтай хийсэн гэрээгээ цуцлуулсны улмаас 40 сая ам.долларын орлого алдсан гэж хэлсэн аж.
Спиндлерийн хийсэн тооцооллоор Депп 2017 онд 17.8 сая ам.долларын ашигтай ажилласан нь энгийн үзүүлэлт байжээ. Харин 2018 оны арван хоёрдугаар сарын 18-аас 2020 оны аравдугаар сарын 31-ны өдрийн хооронд Депп 40 сая долларын орлого алдсан аж. Спиндлер хүчирхийллийн хэрэгт буруутгагдсанаас өөр хүчин зүйл үүнд нөлөөлсөн эсэхийг тооцоололдоо хамруулаагүй хэмээн шүүх хурлын үеэр нэмж хэлжээ.
Эх сурвалж: Marca
Б.БУЯНДОРЖ