Их Британи нэмэлтээр 1.6 тэрбум ам.долларын зэвсгийн тусламж Украинд өгнө
Бямба гарагт (2022.05.17) Их Британи улс нэмэлтээр 1.3 тэрбум фунт стерлингийн(1.6 тэрбум ам.доллар) зэвсгийн тусламж Украинд өгнө гэдгээ мэдэгджээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн сард Киев хотноо айлчилж, дайны үед Зеленськийтэй уулзсан анхны гадаад орны төрийн тэргүүн болсон.
Их Британи маш их хэмжээний зэвсгийн тусламж Украиныг дэмжихээр явуулж байгаа ч цөөн тооны дүрвэгсэд хүлээн авчээ. Одоогийн байдлаар дайны улмаас 5 сая гаруй Украинчууд эх орноо орхин дүрвэсэн байгаа юм. Үүнээс 86 мянга гаруй дүрвэгсдэд Их Британийн засгийн газар виз олгожээ. Виз олгосон Украинчуудаас 27 мянга нь Их Британид хүрэлцэн ирээд байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ