Америк эмэгтэй хорт хавдартай гэж худал хэлэн 100 мянган долларын хандив авчээ
Хорт хавдартай гэж худлаа хэлэн 100 мянган ам.долларын хандив босгосон Америк эмэгтэйд таван жилийн хорих ял оноосон байна. 37 настай Аманда Кристин Райлид өнгөрсөн мягмар гарагт (2022.05.03) АНУ-ын шүүх ял оноож, залилан авсан мөнгөө эргэн төлөхийг тушаажээ.
Тэрбээр 2012 онд Ходжкины лимфома туссан хэмээн интернет дээр бичиж эмчилгээндээ зориулан хандив цуглуулж эхэлсэн байна. Гэвч түүнд хүмүүсийн хандив болгон өгсөн 105,513 ам.долларыг тэрбээр эмчилгээнд бус өдөр тутмын амьдралын хэрэгцээгээ хангахад ашиглажээ. 2019 онд “Internal Revenue Service” түүнийг худал хэлэн хандив цуглуулж байгааг илрүүлсэн байна.
Эх сурвалж: Daily Mail
Б.БУЯНДОРЖ