ОХУ Украин сургуулийг бөмбөгдөн 60 хүн нас баржээ
Өнгөрсөн Бямба гарагт (2022.05.07) ОХУ-ын зэвсэгт хүчин Украины баруун хэсэгт оршдог, Луганск мужийн сургуулийг бөмбөгдсөний улмаас 60 гаруй хүн нас барсан хэмээн тус мужийн захирагч Сергей Гайдай мэдэгджээ. Үүнтэй зэрэгцэн Мариуполь хотын Азовсталь дүүргийг Оросын тал үргэлжлүүлэн бөмбөгдсөөр байна.
Гайдай Телеграм хуудсандаа нийтэлснээр 90 гаруй хүн нуугдан, толгой хорогдож байсан Билолоривка тосгоны сургуульд ОХУ агаарын цохилт өгсний улмаас барилга нь дөрвөн цагийн турш шатжээ. Барилгын нурамнаас 30 гаруй хүнийг аварсан байна. Харин үлдсэн 60 хүн харамсалтайгаар нас барсан байж болзошгүй гэдгийг Гайдай мэдэгджээ.
Эх сурвалж: New York Post
Б.БУЯНДОРЖ