|

Ард түмний татварын мөнгөөр агаарт дүүлдэг сайд дахин шүүмжлэлд өртөв

Өнгөрсөн сарын 7,8-ны өдрүүдэд эдийн засгийн хямрал, хилийн хоригоос үүдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт ард иргэдийн амьдралыг элгээр нь хэвтүүлж, аж ахуй амьдралыг нь дооройтуулж байгаад бухимдсан иргэд Төв талбайд хэдэн зуугаараа жагсаал өрнүүлж ЗГ-т 15 шаардлагыг хүргүүлж, хэмнэлтийн хуулийг хэлэлцэх болсон юм.

Ард түмэн нь төрийн ордны гадаа хоолойгоо хаттал УИХ-ын гишүүд ,Агентлаг, яамдын төлөөлөл нарыг хэмнэлт хийхийг уриалж жагсаж байхад Хууль зүйн, дотоод хэргийн сайд нь хүртэл “Засгийн газрын гишүүд орон нутагт томилолтоор явахдаа жижиг оврын онгоц хөлөглөх нь зүйтэй” гэж мэдэгдэж байсан удаатай. Үүнийг нь ч батлах мэт “Х.Нямбаатар сайд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвийн 1.1 км хатуу хучилттай автозамын тууз хайчлахын тулд онгоц хөлөглөжээ” гэх шүүмжлэл өнгөрсөн амралтын өдрөөр цахим орчинд өнгөрсөн хөврөөд байгаа билээ. Тэгвэл уг шүүмжлэлийн хариуд Х.Нямбаатар сайд өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийжээ.

 

Тэрбээр, “Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хилийн цэргийн ангийн шав тавилаа. Тус аймагт Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит хилийн 0257 дугаар анги дангаар үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй км хилийн хамгаалалтыг хариуцаж буй. Тус бүс нутагт хилийн дэглэмийн зөрчил ихээр гардаг.Тиймээс хил хамгаалалтын нягтралыг сайжруулах зорилгоор шинэ анги байгуулах шав тавьж байна. Шинэ ангийг Сулинхээрийн отрядын жишиг зургаар байгуулах бөгөөд штабын байр, цэргийн байр, соёлын төв, спортын төв, цэцэрлэг, 60 айлын ажилчдын орон сууц, гэрээт цэргийн байр зэрэг иж бүрэн барилга байгууламжтай байна” гэжээ.

Тэгвэл тэрбээр онгоц хөлөглөж  нь ганц энэ удаагийнх биш юм.

Тодруулбал, өнгөрсөн сард л гэхэд хилийн боомтуудад ажиллахдаа нисдэг тэрэг ашигласан нь олны шүүмжлэлийг дагуулж байв. Энэ талаараа “Би Улаанбаатар хотоос Шивээхүрэн, Цагаан дэл боомт хүртэл машинаар явсан. Шивээхүрэнгээс Жанжин баг руу 500-600 км шороон замаар явах ёстой. Шивээнхүрэнгээс 15 цагийн үед хөдлөхөд Жанжин багийн уулзалтад яагаад ч амжихгүй байсан” хэмээн тайлбарлаж байв.

Т.ТҮШИГ

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *