ШУУРХАЙ: Хотоос орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах санал гаргажээ

УОК-ийн хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар ковид-19 өвчний халдварын тоо нэмэгдсээр байгаатай холбоотойгоор ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэж байгаа юм.

Хуралдаанд Хотын дарга Д.Сумъяабазар хотоос орох гарах хөдөлгөөнийг хязгаарлах, зарим үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг зогсоох санал гаргажээ. Гэхдээ энэ саналыг дэмжих эсэх нь  эцэслэгдээгүй байгаа бөгөөд хуралдааны дараа албан ёсоор мэдээлэл хийх юм байна.

Улсын хэмжээнд өчигдөр /2021.03.12/ 19319 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 169 хүнээс халдвар илэрсэн нь  хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн тоон үзүүлэлт болсон. Эрүүл мэндийн яамнаас  халдвар эрс нэмэгдэж байгаа учир  28 хоногийн хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлсэн ч  саналыг хүлээн аваагүй юм. Уг асуудлыг мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *