СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговиос Улаанбаатар руу явсан автомашин осолдож, зургаан настай хүүхэд гэмтжээ

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын хоёрдугаар багийн “Гүн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 77 км, сумын төвөөс зүүн зүгт 68 км-т/ хоёр автомашин мөргөлдөж нэг хүн автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 68 км зам туулан очиход Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой /3 нь хүүхэд/ зорчиж явсан иргэн Р-ийн “Кольт” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Ч-ын “Маяти-2” загварын ачааны автомашинтай мөргөлдөж нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Э-ын охин А /6 настай, эмэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан хүнд гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments