БНХАУ-ын иргэн осол гаргаж, зорчигч монгол эмэгтэйн амь хохирчээ

Өнгөрөгч тавдугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт хятад иргэн хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч монгол эмэгтэйн амь хохирчээ.

Зорчигч болон жолооч хоёул хамгаалах бүс хэрэглээгүй байхдаа ийн осолд өртсөн байна. Ослын улмаас зорчигч эмэгтэй амиа алдсан бол жолооч гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн аж.

Цахим ертөнцөд түгээд буй мэдээллээр уг жолооч нь БНХАУ-ын иргэн бөгөөд Өвөрхангай аймгийн Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 километр замын засварын ажлыг хийж буй компанийн удирдах албан тушаалтан бол талийгаач нь түүний орчуулагч байсан аж.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *