Х.Баттулга “Жуковын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр /2022.05.09/ хүн төрөлхтний түүхэнд тохиосон дэлхийн хоёрдугаар дайн Европ тивд төгсөж Гитлерийн фашизмыг ялсны 77 жилийн ойн түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байгаа билээ.
Эл өдрийг Монгол Улс ялсан СССР, АНУ, Английн холбоотон байсны хувьд энэхүү өдрийг тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Түүнчлэн Ялалтын бага хурлаар “БНМАУ-ын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан учир тавдугаар сарын 09-ний энэ өдөр монголчуудын хувьд онцгой ач холбогдлыг агуулдаг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын хошой баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ.
ОХУ болон Украины хооронд үүсээд буй дайны хүнд нөхцөл байдалд ОХУ-ын явуулж буй үйл ажиллагааг дэмжсэн энэ үйлдэл нь цаг үеээ олсонгүй бололтой. Учир нь өчигдөр /2022.05.08/ Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яам Жуковын хөшөө дээр жагсаал зохион байгуулсан явдлыг олон нийт эсэргүүцээд байсан юм.