Владимир Путин: Барууны орнууд ОХУ-руу довтлохоор бэлтгэж байсан

Нацист Германыг буулгаж авсан өдрийг тохиолдуулан болдог Ялалтын баярын парад Москва хотод өрнөж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус парадыг нээж үг хэлэхдээ өнгөрсөн хоёрдугаар сарын 24-ны өдөр эхлүүлсэн Украины дайныг голчилж ярьжээ.

Тэрбээр цэргээ Украинд оруулах нь гаднын орнуудын эзлэн түрэмгийллээс сэргийлэх цорын ганц, зөв шийдвэр байсан гэсэн юм. Мөн Путин “Барууны орнууд ОХУ-руу довтлохоор бэлтгэж байсан. НАТО манай улсын хил дээр нөхцөл байдлыг хүндрүүлж, хурцадмал байдал үүсгэсэн. Тэд өөр зүйл төлөвлөж байсан учир Оросын талаас хэлэх үгийг сонсохыг хүсээгүй” хэмээсэн аж.

Эх сурвалж: France24

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *