Арьс өнгөөр ялгаварладаг гэх дуулианы дараа Бүкингемийн ордноос мэдэгдэл гаргажээ

Сассексийн гүн Харри болон гүнгийн авхай Меган нарын оролцсон Опра Уинфригийн ярилцлагын нэвтрүүлэгт  оролцох үеэрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн талаар ярьсан нь дэлхий дахинд шуугиар тариад байгаа билээ.

Уг нэвтрүүлэгт дурдагдсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай холбогдуулан  Бүкингемийн ордноос  албан ёсны мэдэгдэл гаргасан байна. Хатан хааныг төлөөлөн гаргасан мэдэгдэлд  сүүлийн жилүүдэд Меган, Харри хоёрын хувьд хүндхэн  хугацаа өнгөрснийг сонсоод гэр бүлийн бүх гишүүд маш их харамсаж байгаагаа илэрхийлжээ.

Түүнчлэн  “Нэвтрүүлэгт дурдагдсан сэдвүүд, тэр дундаа арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах асуудал бидний санааг ихэд зовоож байна. Учир нь тэдний ярьсан зарим зүйл бодит байдалтай нийцэхгүй байгаа. Тиймээс энэ  асуудалд маш нухацтай хандах болно. Хувь хүн тус бүртэй уулзаж  шийдвэрлэх болно” гэжээ.

Мөн  “Харри, Меган, Арчи нар үргэлж гэр бүлийн хайртай гишүүд байх болно” гэж мэдэгдлийн төгсгөлд  дурдсан байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *