Зеленський: Бид ялах болно

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Москва хотод Ялалтын баярын парад эхлэхээс өмнө иргэддээ зориулж үг хэлсэн байна. Тэрбээр “Нацизмыг ялан дийлсэн өдөр бид дахин нэг ялалтын төлөө тулалдаж байна.Хэдий ялалтад хүрэх зам хүнд хүчир ч бид ялах болно гэдэгт нь огт эргэлзээгүй” хэмээсэн юм.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Бид газар нутаг мөн түүх соёлынхоо нэг ч хэсгийг өгөхгүй. Хитлерийн эсрэг холбоотнуудтай нэгдэж, Нацизмыг ялсан өвөг дээдсээрээ бид бахархдаг. Тэрхүү ялалтыг хэн нэгэн биднээс булаахыг зөвшөөрөхгүй гэсэн аж. Владимир Путин Ялалтын баярын парадыг нээн үг хэлэхдээ Украинд цэргээ оруулах нь гаднын орнуудын эзлэн түрэмгийллээс сэргийлэх цорын ганц, зөв шийдвэр байсан гэж хэлжээ.

Эх сурвалж: France24

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments