|

Цаг агаарын улмаас Ялалтын парадад онгоц нисгэхгүй болжээ

Цаг агаарын таагүй байдлын улмаас энэ жилийн Ялалтын баярын парадад онгоц нисгэхгүй болсон байна. Жил болгон Ялалтын баярын өдрөөр Москва хотын төвд онгоц нисгэдэг бөгөөд энэ жил ч гэсэн нисгэгчид жагсаалд оролцохоор бэлтгэж байсан юм.

Төлөвлөсөн ёсоор бол Улаан талбайд МиГ-31 загварын байлдагч онгоцнууд Z” үсгийн хэлбэрт орон нисэх байжээ. ОХУ Украины дайнд ашиглаж буй цэргийн хүнд механизм болон нисэх онгоцнууд дээрээ “Z”, “V”, “O” үсгүүдийг зурах болсон. Зарим хэвлэл мэдээллийн агентлагууд “Z” үсгийг Нацист Германы свастикатай зүйрлэн звастика гэж нэрлэсэн аж.

Эх сурвалж: Mirror UK

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *