|

Украины онцгой байдлын бэлэг тэмдэг болсон нохойд Зеленский медаль гардуулжээ

ОХУ, Украин руу эзлэн түрэмгийлэх дайн эхэлснээс хойш 200 гаруй тэсрэх бөмбөг илрүүлсэн нохойд медаль гардуулах ёслол Киев хотноо болжээ.

Хоёр нас хагастай Патрон нэртэй нохойд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский медалийг өөрийн биеэр гардуулсан байна. Тэсрэх бодис олж илрүүлэх эрдэмд суралцсан уг нохой эзний хамт Украины зүүн хойд Чернихов хотод Оросын цэргүүдийн үлдээсэн газрын минийг аюулгүй болгох ажил гүйцэтгэдэг гэнэ. Мөн Патроныг Украины онцгой байдлын газар өөрийн бэлгэдэл болгожээ.

Медаль гардуулах ёслолд Киев хотод хүрэлцэн ирээд байгаа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо бас оролцсон байна.

Эх сурвалж: The Guardian

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *