БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тангараг өргөх ёслол болж байна
БНСУ-ын 20 дохь удаагийн Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тангараг өргөх ёслол өнөөдөр /2022.05.10/ болж байна.
Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болсон гадна дотнын хүндэт зочид болон ард иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд тангараг өргөх ажиллагаа 09.00 цагт эхэлсэн аж. Мөн Асемблейн ойролцоох замуудыг хааж, өндөржүүлсэн хамгаалалт гарсан байна.
Юн Сок Ёл нь 2019-2021 оны хооронд буюу Мүн Жэ Инийн үед Өмнөд Солонгосын Ерөнхий прокуророор ажиллаж байсан. Мөн Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр яллахад гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. Сөрөг хүчний намаас шинэ ерөнхийлөгч тодорсон нь Өмнөд Солонгосын улс төрд том өөрчлөлт авчирна гэж ажиглагчид үзэж байгаа аж.
Т.ТҮШИГ