Энэ сарын 15-наас орон сууцны айл өрхүүдийн болон сургууль, цэцэрлэгийн халаалтыг зогсооно

Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор дулаан хангамжийн шугамын зуны их болон бусад засварын ажлуудыг тавдугаар сарын 15-наас эхлүүлэх гэж буйгаа Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас мэдэгдээд буй.

Жил бүрийн тавдугаар сард айл өрх болон ААН-үүдийн халаалтыг зогсоодог. Энэ хүрээнд тавдугаар сарын 15-ны өдрөөс орон сууцны айл өрх болон сургууль, цэцэрлэг бусад төрийн байгууллагуудын халаалтыг албан ёсоор зогсоох юм байна. Харин зарим ААН, байгууллагын халаалтыг тавдугаар сарын 1-нээс зогсоожээ.

ОСНААҮГазар болон хувийн орон сууцны конторуудад 2022 оны есдүгээр сарын 15-наас өмнө амжиж шаардлагатай засварын ажлуудаа хийж дуусгах, нягтын шахалт, туршилт хийх, гэмтэлтэй шугам тоноглолд үзлэг шалгалт хийх, эвдэрхий хаалт арматур болон температур тохируулах хаалтуудыг цэвэрлэх, засварлах, шинэчлэн сайжруулах талаар албан шаардлагуудыг хүргүүлж буй аж. Есдүгээр сарын 15-нд айл, өрх, сургууль, цэцэрлэг болон ААН-үүдийн халаалтыг залгадаг билээ.

10абвгд, 1а 3де магистраль Тавдугаар сарын 16-26 /10 хоног/

  1. БӨҮР
  2. ГОВЬ-2 ХК орчим
  3. Төв цэнгэлдэх
  4. Хүннү
  5. Рапид хороолол
  6. 120 мянгат
  7. Туулын хөвөө
  8. Зайсан орчмын орон сууцны хороолол
  9. ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
  10.  Арьс ширний үйлдвэрийн район
  11. 19-р хороолол ормын хэрэглэгчид

9бвгпеж, 13-р магистраль Тавдугаар сарын 23-31-ний хооронд /8 хоног/

  1. ЗХ-ний 013-р анги
  2.  Дэвшил трэйд ХХК
  3. Монос
  4. Цэргийн хотхон
  5. төв цэнгэлдэх байгууламж
  6.  Арван буудал орчим
  7. Нефть бааз
  8. Залуус хотхон
  9. Алтан тариа
  10. Мах комбинат
  11. 21 хороолол
  12. Орчлон содон хороолол
  13. Карьер
  14. Буян ХХК
  15. Буянт ухаа 1, 2 хороолол
  16. Шинэ яармаг хороолол
  17. Спорт ордон
  18. Чингис хаан нисэх буудал орчмын хэрэглэгчид.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *