2022 оны 06 сарын 19-ны өдөр дахин нөхөн сонгууль явагдана
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна.” гэсний дагуу орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ням гарагт нэгдсэн журмаар зохион байгуулна.
Хурлын төлөөлөгчийн нөхөн болон дахин сонгуулийг аймгийн Хурлын төлөөлөгчийн 4, сумын Хурлын төлөөлөгчийн 45, дүүргийн Хурлын төлөөлөгчийн 2 мандат, нийт 51 Хурлын төлөөлөгчийн нөхөн, аймгийн 1, сумын Хурлын төлөөлөгчийн 1, нийт 2 тойрогт дахин сонгууль явагдана. Нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсч, 54 төлөөлөгчийн орон гарсан үндэслэл нь нас барсан-32, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон-8 шүүхийн шийдвэрээр-6, тухайн орон нутгаас шилжин явсан болон өөрийн хүсэлтээр-7, УИХ-ын гишүүнээр сонгогдсон-1 байна. Энэ удаагийн орон нутгийн Хурлын Төлөөлөгчийн нөхөн, дахин сонгуулийг 15 аймаг, 43 сум, нийслэлийн 2 дүүрэг, нийт 67 сонгуулийн хэсэгт явуулах бөгөөд анх удаа улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо