УОК: Үзвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг 14 хоног хааж байна

УОК-ын  өнөөдрийн /2021.03.13/ хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна.

Хуралдаанаар энэ сарын 15-наас эхлэн 14 хоног  жагсаал цуглаан, хурим найр, хүлээн авалт, баар караоке, өргөтгөсөн худалдаа, 10-аас дээш хүнтэй сургалтын үйл ажиллагаа зэрэг нийт 14 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мэргэжлийн байгууллагын үнэлгээнд үндэслэн шар буюу хоёрдугаар түвшнээс улбар шар буюу гуравдугаар түвшинд шилжүүлж байна” гэлээ.

ХЯЗГААРЛАЛТАД ОРЖ БУЙ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ 

  1. Жагсаал цуглаан
  2. Хурим найр, цайллага, хүлээн авалт
  3. Баар, караоке
  4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  5. Цахим  болон бүх төрлийн тоглоомын газар
  6. Сургалтын төв /танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 10 хүртэл хүнтэй бол зөвшөөрнө/
  7. Соёл урлаг
  8. Үзвэр үйлчилгээ /суудлын тоо 30 хувиас хэтрэхгүй байх/
  9. Алжаал тайлах төв
  10. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /хүчин чадлын 30 хувиас хэтрэхгүй байх/
  11. Саун, бассейн  /хүчин чадлын 30 хувиас хэтрэхгүй байх/
  12. Дэн буудал
  13. Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  14. Олимп, олон улсын тэмцээнээс бусад биеийн тамир , спортын арга хэмжээ /дотоод орчинд 10 хүртэл хүнтэй байх/

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *