“Фантастик“-ын Б.Тамир нэрээ татаж, наадмын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллахаар боллоо

Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Учир нь, монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй. Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг.

Тэгвэл “Фантастик” продакшны найруулагч Б.Тамирт наадмын ерөнхий найруулагчаар ажиллах санал тавьсан хэдий ч татгалзснаар Улсын драмын эрдмийн театр хариуцахаар болжээ.

Тодруулбал, наадмын ерөнхий найруулагчаар Соёлын гавъяат зүтгэлтэн Н.Наранбаатар дөрөв дэх удаагаа ажиллахаах болсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *