Трансжендер эрэгтэй эргэж хүйсээ солиулахаар шийджээ
АНУ-ын Мичиган мужийн оршин суугч Алиа Исмайл зургаан жилийн турш хүйс солиулах эмчилгээ хийлгэн, трансжендер эрэгтэй болсныхоо дараа дахин хүйсээ солиулж эмэгтэй болохоор шийджээ. Алиа 18 настай байхдаа трансжендер гэдгээ илчилж, хүйс солиулах эмчилгээ 20 настайдаа хийлгэж эхэлсэн аж. Тэрбээр нэрээ Исса болгон өөрчилж хөх авахуулах мэс засал хийлгэн, тестостерон хэрэглэдэг болсон юм.
Гэвч 27 настай Алиа эрэгтэй байх нь түүний жинхэнэ төрхийг илэрхийлэхгүй байна гэж шийдсэн тул дахин хүйсээ сольж, эмэгтэй болох шийдвэр гаргасан байна. Алиа хэлэхдээ “Би хормоны эмчилгээнд орох шийдвэр гаргасандаа харамсдаггүй. Тэр явдал бол одоогийн би хэн бэ гэдгийг илрүүлэхэд тус болсон гол шийдвэр байсан” хэмээжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ
cheapest priligy uk This article has supplementary material available from www