|

Улсын төсвөөс 546 шүүгчийн амь насыг 446 сая төгрөгөөр даатгуулжээ

Монгол улсын шүүгч нар жил бүр төсвийн мөнгөнөөс 500 мянган төгрөгөөр амь насаа даатгуулдаг гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй.

Энэ талаар ШЕЗ-өөс тодруулахад “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлд, Шүүгч, түүний гэр бүлийн гишүүний нийгмийн баталгаа,47.1.Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна гэж заасан байдаг. Энэ дагуу 546 шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцаж хийдэг. Нийт 546 шүүгчийн амь нас эрүүл мэндийг 446 сая төгрөгөөр даатгуулсан байна. Тодруулбал, нэг шүүгчийг 816 мянган төгрөгөөр даатгуулсан” хэмээлээ.

Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг шүүгч нарын амь нас аюулгүй байдлыг Монголын төр хуулиараа хамгаалдаг учраас зайлшгүй даатгуулдаг учиртай аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *