PSY& Suga нарын “That that” дуу хөгжмийн чартуудад тэргүүллээ

Өмнөд Солонгосын дуучин PSY болон “BTS” хамтлагийн гишүүн Suga нарын хамтран гаргасан “That that” дуу олон улсын чартуудыг тэргүүлж эхэлжээ.

Тус дуу нь “Billborad”-ийн “HOT 100” чартад 80-р байрд бичигдсэн бол “Billboard Global 200”-д 5-т бичигджээ. “That that”-ийн хувьд PSY-ийн Billboard-д бичигдсэн тав дахь дуу нь болж байгаа бөгөөд Их Британи улсын чартад ч мөн багтсан байна.

Apple music-ийн шилдэг 100 дууны жагсаалтын 5-т бичигдсэн тус дуу нь Spotify-с долоо хоног тутам гаргадаг дэлхийн шилдэг 200 дууны жагсаалтын 21-т бичигдсэн бол Youtube дэх жагсаалтын 1-т бичигдсэн байна.

Өвөрмөц дэглэлт бүхий бүжигтэй тус дууны үг болон аяыг PSY болон Suga нар бичиж, продюсерлэн гаргасан ажээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments