Н.Наранбаатар: Одоогоор наадмын найруулагчаар ажиллах тушаал гараагүй, тодорхой болоогүй байна

Ковидын улмаас өнжсөн сүүлийн хоёр жилийн Үндэсний их баярыг энэ жил хамтатган тэмдэглэхээр төлөвлөөд буй.

Энэ жилийн наадмын найруулагчид УДЭТ-ийн ерөнхий найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун, “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нарын нэр яригдаад байгаа юм.

Тэгвэл энэ талаар УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатараас тодруулахад  “Наадмын найруулагчаар ажиллахаар албан ёсоор баталгаажсан зүйл байхгүй. Энэ тал дээр гарсан тушаал шийдвэр ч байхгүй” гэв.

Харин “Фантастик”-ийн Б.Тамир гадаадад яваа тул холбогдох боломжгүй байлаа. Тэрбээр улсын наадам найруулахаас татгалзсан гэх мэдээлэл бий.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *