ӨНӨӨДӨР: Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Ардчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй!” цуглаан зохион байгуулна
Тавдугаар сарын 11-нд болох үйл явдлын тойм:
9.00 цагт Дотоодын цэргийн 805 дугаар ангид “Цэргийн анхан шатны бэлтгэл эзэмшүүлэх сургалтын төв”-ийн нээлт болно. Утас: 98336878
9.45 цагт “Туушин” зочид буудалд “Хөдөө орон нутагт КОВИД-19-ийн эсрэг эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх техникийн туслалцаа” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99219633
10.00 цагт МУИС-ийн Номын санд “ШИНЭ ҮЕИЙН ЗАЛУУ СУДЛААЧ” эрдэм шинжилгээний нэгдсэн хурал болно. Утас: 99002019
11.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-д сэтгэл зүйч Д.Мөнхцэцэг “Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй хүнлэг бус харьцахаа больцгооё” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын оюутны спортын холбоо, их, дээд сургуулийн удирдлагууд Монголын оюутны спортын V наадмын дүнгийн талаар мэдээлнэ.
11.30 цагт МҮЭХ-нд үйлвэрчний эвлэлийн байгууллагаас Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөгийн асуудал, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооны талаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 95115380
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Монголдоо сайхан амьдаръя, ажлаа хий” тайван жагсаалаас Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж байгаа залуусын төлөөлөл хэвлэлийн хурал хийнэ.
13.00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө нийслэлийн Ардчилсан намаас “Монголоо Беларусь болгохгүй!” цуглаан зохион байгуулна.
Төрийн ордонд
10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.