|

Мэрлин Монрогийн хөрөг зураг 195 сая ам.доллароор зарагджээ

Энди Уорхолын зурсан Мэрлин Монрогийн алдартай хөрөг зураг дуудлага худалдаагаар орж 195 сая ам.доллароор зарагдсан байна. Ингэснээр тус зураг хамгийн үнэ хүрсэн 20-р зууны уран бүтээл болж байгаа юм. Дуудлага худалдаа Нью Йорк хотын “The Christie’s” нэртэй газарт болсон аж.

Тус хөргийг Уорхол 1964 онд зурсан байна. Худалдан авагч 170 сая ам.долларын үнэ хэлсэн бөгөөд үүн дээр 25 сая долларын татвар нэмэгдэх тул нийтдээ 195 сая доллароор зарагдах болжээ. Харин дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрсэн уран бүтээл бол Леонардо да Винчигийн “Salivator Mundi” нэртэй зураг юм. Тус зураг “The Christie’s” дуудлага худалдааны газарт 475 сая ам.доллароор зарагдаж байжээ.

Эх сурвалж: BBC, Art in context

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *