ОХУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай уулзалтад оролцохгүй

ОХУ пүрэв гарагт (2022.05.12) болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Украины асуудлаар хийх уулзалтад оролцохгүй хэмээн тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ. Тус зөвлөл Киев хотын хүсэлтийн дагуу Оросын эзлэн түрэмгийллийн улмаас Украинд хүний эрх хэрхэн зөрчигдөж буйг шалгахаар болсон юм.

Гэвч ОХУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова “ОХУ-ын төлөөлөл энэхүү тусгай уулзалт гэх нэрийн дор явуулж буй улс төрийн шоунд оролцохгүй” гэсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ одоогийн нөхцөл байдлын жинхэнэ дүр төр болон энэхүү цэргийн тусгай үйл ажиллагааны зорилгыг ОХУ тайлбарлаж өгөхөд тэд үл хэрэгссэн хэмээжээ. “Ийм учир энэ удаад ч гэсэн тэд биднийг сонсохгүй” гэж Мария хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *