40 орчим ажилтан нь хоолны хордлого авсан гэх мэдээллийг Монголбанк үгүйсгэв
Монголбанкны 40 орчим ажилтан өчигдөр /2022.05.10/ хоолны хордлогод орсон, үүнийгээ хэвлэл мэдээллээс нууцалж буй гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг мэдээллийг Монголбанк хоолны хордлого авсан ажилчдынхаа нэрийг нууцалж байгаа бөгөөд тус банк нь дотроо цайны газартай. Ажилчид нь тус цайны газраар тогтмол үйлчлүүлдэг аж.
Харин Монголбанкны зүгээс “Манай 40 орчим ажилчид хоолны хордлого авсан зүйл байхгүй” гэжээ.
Т.ТҮШИГ