ЗГ : Нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ :
– Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
– Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийн явц, – Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл, арга хэмжээ,
– Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.
Х.ҮЖИНГУА