19 дүгээр сургуулийн багш өмнө нь ч мөн хүүхэд зодсон учир ажлаас нь чөлөөлжээ

Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг ил болсон. Бичлэгтэй холбоотойгоор сургуулийн ёсзүйн зөвлөл хуралдаж, багшийг ажлаас чөлөөлөх эсэхийг шийдэх тухай мэдээлэл түгсэн. Тэгвэл тухайн багшийг ажлаас нь чөлөөлсөн байна. Учир нь тухайн багш өмнө ч мөн сурагчдаа гар хүрсэн асуудалд сануулах арга хэмжээ авахуулж байсан бөгөөд дахин зөрчил гаргасан нь бичлэгээр ил болсон аж. Тэрбээр хоёр жилийн дараа тэтгэвэрт гарах байсан боловч ийнхүү чөлөөлөгдсөн байна.

Өнгөрөгч гуравдугаар сард 97-р сургуулийн багш хоёрдугаар ангийн сурагч охинд гар хүрсэн хэрэг гарсан билээ. Улмаар тус сургуулийн багш ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *