СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөлөөс Булган аймаг руу явсан “Лексус-570” автомашин осолдож, зорчигч нь нас барлаа

Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт баг “Дондогийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүгт 85 км, Уньт багаас зүүн зүгт 40 км/-т автомашины эд ангид нэг хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 08:28 цагт хүлээн авчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан 08:52 цагт очиход Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож иргэн У /32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг нэг цаг 02 минут ажиллаж цогцсыг гарган 09:54 цагт Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт, жолооч Б /24 настай эмэгтэй, Булган аймгийн Сайхан сумын харъяат/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *