Сэржим өргүүлэх нэрээр 15 настай охиныг гэрээс нь авч гаран, автомашин дотроо хүчирхийлжээ

45 настай лам зүс таних 15 настай охиныг засал ном хийж, сэржим өргүүлэх нэрээр авч явах замдаа автомашин дотор хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг БЗД-ийн нутаг дэвсгэрт энэ сарын 8-ны өдөр гарсан байна.

Тодруулбал, Сансар орчим амьдардаг 45 настай лам нь тус хороонд оршин суух 15 настай охиныг сэржим өргүүлэх нэрээр гэрээс нь авч гаран, автомашин дотроо суулгаж, хувцсыг нь хүчээр тайлж, хүчирхийлсэн аж.

Хохирогч охины ар гэр тухайн ламыг гэртээ залж, удаа дараа ном хуруулж байсан гэх бөгөөд цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасны дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагаа эхэлсэн аж.

Б.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *