ТЦА: ОХУ-ын Элчин сайд цагдаагаас зам асууж буй 4 жилийн өмнөх зургийг гаргаж буруу ташаа мэдээлэл түгээж байна

ОХУ-ын Элчин сайдын зам дээр цагдаатай зогсож буй зургийг сошиал орчинд “Замын цагдаа шаардлага тавилаа. Гэвч ОХУ-ын Элчин сайд өөдөөс нь дипломат ёс санууллаа. Хэнийх нь зөв бэ хэмээн шүүмжилж буй. Тэгвэл уг асуудалд ТЦА-наас тайлбар өглөө.

Тодруулбал “Энэхүү асуудал нь 2018 онд буюу одоогоос 4 жилийн өмнө болсон асуудал бөгөөд тухайн үед Оросын холбооны улсын Элчин сайдаас цагдаагийн алба хаагчаас зам асуух зорилготой зогсож, мэдээлэл авч цааш хөдөлгөөнд оролцсон болно.

Иргэд та бүхэн аливаа мэдээлэлд яаран дүгнэлт хийж, цагдаагийн байгууллага, алба хаагчийн нэр хүндэд илт чиглэсэн сэтгэгдэл бичихгүй байх, бусдад өөрийн үйлдэл эс үйлдэхүйг нэг талын өнцгөөс тайлбарлах, уур бухимдлаа илэрхийлэх, нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй мэдээлэл цахим хуудсанд оруулж нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхыг зөвлөе.

Хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах “ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ” хууль энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлснийг анхаарна уу.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *