Маргааш эхлэх байсан төрийн албаны шалгалтыг хойшлууллаа
Улаанбаатар хотод коронавирус халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс гуравдугаар сарын 13-нд хуралдаж, гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлсэн.
Энэхүү шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 15-ны өдрөөс нийслэл Улаанбаатарт зохион байгуулах байсан төрийн албаны ерөнхий шалгалтыг 14 хоногийн хугацаагаар хойшлууллаа. Нөхцөл байдал хэвийн болсон тухайн үед шалгалтын хуваарийг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар дахин мэдээлнэ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс