Я.Содбаатар МУ-ыг төлөөлөн БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчид бараалхана

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгч Юн Сок Ёл өчигдөр тангаргаа өргөсөн. Түүний тангараг өргөх ёслолд 41.000 гаруй иргэн оролцсон бөгөөд Монгол Улсаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар төлөөлөн оролцож байгаа юм.

Тэгвэл өнөөдөр тэрбээр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд бараалхах юм байна.

Бараалхах үеэрээ “Иргэд харилцан зорчихдоо визийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, агаарын ачаа тээврийг хөнгөвчлөх болон уул уурхай, геологи зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа”-ны талаар санал солилцох аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *