Ковидын халдвар дахин нэмэгдэж эхэллээ
Дэлхийн 50 гаруй оронд ковидын халдвар нэмэгдэж байгаа аж. Үүнд омикроны дэд хувилбарууд нөлөөлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Дэлхий дахинд омикроны ВА.2 дэд хувилбар давамгайлж байна. Харин өмнөд Африкт ВА.4 болон ВА.5 дэд хувилбарууд халдварын тархалт эрчимжихэд нөлөөлж байгаа аж.
Цар тахлын өмнөх давлагаануудтай харьцуулахад өвчлөл хүндрэх, нас барах тохиолдлууд харьцангуй бага байгаа нь хүн амын дархлаажуулалтын түвшин өндөр хэмжээнд хүрснийг илтгэж байна гэж ДЭМБ-ын тэргүүн онцолжээ.
ДЭМБ коронавирусний илүү халдвартай, хоруу чанартай, дархлааны тогтолцоог тойрч гарах чадвартай хувилбар гарч ирэхээс сэрэмжлүүлж, дэлхийн улс орнуудыг хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулахыг уриалж байна. Хэдийгээр энэ зорилгод хүрэхэд хүндрэлтэй ч энэ зорилго нэн тэргүүнийх хэвээр үлдэх учиртай гэж Гебрейесус онцолжээ.
ДЭМБ-ын мэдээллээр, цар тахал эхэлснээс хойших хугацаанд дэлхий дахинд нийт 515, 192,979 хүн халдвар авснаас 6,254,140 энджээ.