НОК: Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийг богиносгож 22:00 болголоо
Улсын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 13-ны бямба гаригт болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж, Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү ахиулсан.
Үүнтэй уялдуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар захирамж гаргасан. Захирамжид тусгагдсан арга хэмжээний асуудлаар Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2021.03.14/ мэдээлэл хийлээ.
ВИДЕО: