|

“Монгол Оросгүйгээр хэзээ оршин тогтнож байсан юм”

Энэ сарын 5-ны өдөр АН-аас “Монголоо Беларусь болгохгүй” хөдөлгөөнийг эхлүүлж байгаа талаар мэдэгдэл хийж байсан. Тэгвэл өнөөдөр буюу тав дугаар сарын 11-ний өдөр АН-ын намын гишүүд “Монголоо Белариус шиг болгохгүй” нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр зарим иргэд зохион байгуулагчид руу гурил цацсан юм.

Гурил цацсан иргэн : “Төрийн цагдаа нар энэ цуглааныг болиулах хэрэгтэй. Монгол Оросгүйгээр хэзээ оршин тогтнож байсан юм. 1921 онд Оросгүйгээр Манжийн дарлалаас чөлөөлөгдөж чадах байсан юм уу. Япончууд Халх голоор дайрч орж ирэхэд Оросгүйгээр бид оршин тогтнож чадах байсан юм уу. 1961 онд Дэлхий хүлээн зөвшөөрөхгүй байхад Орос туслаж байж Монгол Улс гэж зарласан шүү дээ. Эдгээр зүйлсээ бодох хэрэгтэй. Мөнхийн найрамдалт харилцаатай улс байх ёстой. Хоёр орны хооронд ийм байдлаар хагарал үүсгэж болохгүй л дээ. Цагдаа нар энэ жагсаалыг зогсоохгүй бол болохгүй, энэ хүмүүс жинхэнэ террористууд ” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *